Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Титаникийн ахмад Бернард Хилл нас баржээ
12 сар өмнө   246
"Титаник" киноны ахмад Эдвард Смитийн дүрд тоглосон жүжигчин Бернард Хилл Ням гаригт 79 насандаа өөд болжээ. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
 
Тэрээр "Титаник"-аас гадна "Бөгжний эзэн" цувралын Теоден хааны дүрд тоглосон юм. "Титаник", "Бөгжний эзэн: Хаан эргэж ирсэн нь" киногоороо тэр 11 удаа Академийн шагнал хүртжээ. Тэрээр кино карьераа 1975 оноос эхлүүлсэн бөгөөд алдарт "Титаник"-т 1997 онд тоглосон. Мөн хамгийн сүүлд 2023 онд "Forever now" кинонд тоглосон байна.
 
Түүний хувийн амьдралаас дурдвал, тэр 1944 оны арванхоёрдугаар сарын 17-нд Манчестерт католик шашинтай гэр бүлд төржээ. Тэр жүжигчин Марианна Хиллтэй гэрлэсэн бөгөөд Габриель нэртэй нэг хүүтэй. Мөн Бернард Хилл нь Манчестер Юнайтед багийн үнэнч шүтэн бишрэгч байжээ.
 
Титаникийн ахмад Бернард Хилл нас баржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0