Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Үерийн гамшигт нэрвэгдээд буй Бразилд байшингийн дээвэр дээр хашигдсан морийг аварчээ
12 сар өмнө   293
Өнгөрсөн долоо хоногоос хойш Бразил улсын өмнөд бүс нутаг үерийн гамшигт нэрвэгдээд байна.
 
Сүүлийн өдрүүдэд усанд хашигдаж, байшингийн дээвэр дээр гацсан морины гэрэл зураг сошиал ертөнцөд тараад байсан юм.
 
Порто-Алегре хотын дагуул хот Каноасын нэг байшингийн дээвэр дээр зогсож буй морийг хүмүүс Карамело хэмээн нэрлэж байв.
 
Тэгвэл өчигдөр гал сөнөөгчид, цэргүүд, сайн дурынхнаас бүрдсэн аврагчид дөрвөн хийлдэг завь, дөрвөн туслах завины тусламжтай морийг дээвэр дээрээс нүүлгэн шилжүүлж чаджээ.
 
Аврагчдыг дээвэрт хүрэхэд морь нэлээд эцэж туйлдсан байсныг Сан-Пауло хотын гал сөнөөгчдийн ахлагч Тиаго Франко хэвлэлд ярьсан байна.
 
Хүчтэй аадар борооны дараах үерийн улмаас Порто-Алегре хотын дэд бүтэц, гүүрнүүд эвдэрч, гаднаас автомашинтай хүрэх боломжгүй болжээ.
 
Хотын супермаркетуудын лангуу хоосорч, шөнийн цагаар хулгай, дээрэм тонуул гарах болсон байна.
 
Үерт хамгийн хүнд нэрвэгдсэн Рио Гранде до Сул мужийн захирагч Эдуардо Лейте урьдчилсан тооцоогоор сэргээн босголтод 19 тэрбум риал ($3.68 тэрбум) шаардлагатайг Х хуудсаараа мэдээлжээ.
 
Карамело нь үерийн уснаас аврагдсан олон мянган амьтдын зөвхөн нэг юм байна. Өнгөрсөн долоо хоногоос хойш энэ бүс нутагт аврагчид 10,000 орчим тэжээвэр амьтныг уснаас гаргаж, эздэд нь хүргэжээ.
 
Порто-Алегре хот болон түүний ойр орчмын үерт автсан бүсээс 165,000 хүнийг нүүлгэн шилжүүлээд бай

Үерийн гамшигт нэрвэгдээд буй Бразилд байшингийн дээвэр дээр хашигдсан морийг аварчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0