Цөөн үгээр:
  • Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар Абу Дабигийн “Их дуулга”-д барилдана
  • НҮБ-ын Ерөнхий ассамблей: Хэнийг ч үл орхигдуулна
  • Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрт "Бал Маскарад" дуурьд гоцолж байна
Япон, Германы удирдагчдын уулзалтыг Умард Солонгос “дайны гэмт хэрэгтнүүдийн хуйвалдаан” гэж нэрлэв
3 сар өмнө   164
Өнгөрсөн Бямба гарагт Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида, Герман улсын канцлер Олаф Шольц нар Берлин хотод уулзаж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн юм.
 
Мөн хоёр улсын зэвсэгт хүчний хооронд хүнс, түлш шатахуун, сум хэрэгслийн нөөцөө хуваалцах үйл ажиллагааг хялбарчлах гэрээг байгуулжээ.
 
Даваа гарагт Умард Солонгосын төрийн төв хэвлэл энэхүү хамтын ажиллагааг “дайны гэмт хэрэгтнүүдийн хуйвалдаан” гэж нэрлэсэн байна.
 
Тухайлбал Дэлхийн Хоёрдугаар дайнд ялагдсан хоёр улс бүс нутгийн тогтвортой байдалд аюул учруулах зорилготой байгааг Солонгосын Төв Мэдээний Агентлаг хурцаар шүүмжилжээ.
 
Үүнээс гадна өөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор НАТО-тай харилцаа холбоогоо бэхжүүлэхийг чармайж буй Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудыг буруутгасан байна.
 
АНУ, Өмнөд Солонгос, Япон улсуудын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч буйг “НАТО-гийн Азийн хувилбарыг бий болгох оролдлого” гэж Умард Солонгосын төв хэвлэл дүгнэжээ.
 
Өнгөрсөн долоо хоногт Вашингтонд болж өнгөрсөн НАТО-гийн дээд хэмжээний чуулганаас ОХУ-д зэвсэг нийлүүлж буй Умард Солонгосын үйлдлийг буруутгасан утгатай мэдэгдэл гаргасан юм.
 
 
 
Эх сурвалж: Yonhap News
Япон, Германы удирдагчдын уулзалтыг Умард Солонгос “дайны гэмт хэрэгтнүүдийн хуйвалдаан” гэж нэрлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0