Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Италийн Сицили арлын ойролцоо тансаг зэрэглэлийн дарвуулт завь живжээ
8 сар өмнө   198
Газар дундын тэнгисийн эрэг дээр байрладаг Италийн Сицили арлын эргийн ойролцоо аялалд гарсан тансаг зэрэглэлийн дарвуулт завь осолдож живсэн байна. Уг осол орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө 05:00 цагийн үед болжээ. Хуй салхитай төстэй усан хуй дэгдэж, улмаар эргээс нэг их холгүй буюу км орчим зайд байсан завь живсэн байна. Завь Портичелло боомтын ойролцоо зангуугаа буулгасан байсан нь тулгуурыг эвдэж, улмаар тэнцвэр алдаж хөмөрч живсэн байж мададгүй байна.
 
Завин дээр нийт 22 зорчигч байсан. Тэдний 15 нь эсэн мэнд аврагдсан боловч долоон хүн сураггүй алга болсон. Аврагчид одоогоор нэг хүний цогцсыг олсон байна. Үлдсэн зургаан хүнийг эрэн хайх аврах ажил үргэлжилж байна.
 
Сураггүй байгаа зургаан хүний дунд Их Британийн Билл Гэйтс  гэж хочлогддог технологийн салбарын тэрбумтан 59 настай Майк Линч байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна. Мөн түүний охин 18 настай Ханна Линч, дарвуулт завины ахлах тогооч нар байгаа ажээ. Сураггүй байгаа хүмүүсийн дөрөв нь Британийн, хоёр нь Америкийн иргэд байна.
 
Ойролцоогоор 56 метр гаруй урт Бэйжн нэртэй дарвуулт онгоцон дээрх 22 хүнтэй аяллыг тэрбумтан Линч зохион байгуулсан байна. Нийт зорчигчдын 10 нь хөлгийн багийн ажилтнууд, үлдсэн нь аялагч зочид байжээ. Тэрээр Британи, Америкийн ажлын хамтрагчидтайгаа амарч зугаалж байжээ. Завин дээр байсан ойтой нярай ээж аавын хамт, мөн Линчийн эхнэр Энжела Бакарес зэрэг 15 хүн аврагдсан. Тэдний гурав нь хүнд бэртсэн бөгөөд найман хүнийг эмнэлэгт шилжүүлжээ.
 
Эх сурвалжуудын хэлж байгаагаар цогцос нь олдсон хүнийг хэн болохыг хараахан тогтоогоогүй байна. Аврагчид бусад зургаан хүнийг эрэн хайх аврах ажиллагааг далайн гүний 50 метрт явуулж байна. Усан хуй салхи гарч завь живэх үед ойролцоо байсан Нидерландын далбаатай усан онгоц ирж тусалжээ.
 
Газарг дундын тэнгисийн баруун хагаст өнгөрсөн долоо хоногоос хойш хуй салхи гарч, нямаас даваа гарагт шилжих шөнө Сицилийн хойд эрэгт цаг агаар муудсан байна.
Италийн Сицили арлын ойролцоо тансаг зэрэглэлийн дарвуулт завь живжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0