Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хоккайдогийн нисэх буудлын дэлгүүрээс хайч алга болсны улмаас нислэгүүд цуцлагджээ
8 сар өмнө   258
Японд Хоккайдогийн Шинэ Читосэ нисэх буудлын ойролцоох дэлгүүрээс хайч алга болсон тул 36 нислэг цуцлагдаж, 201 нислэг хойшлогджээ. Энэ хэргээс болж Бямба гаригийн өглөө дотоодын терминалын аюулгүй байдлын шалгалтыг хоёр цаг орчим түр зогсоож, олон зуун аялагчийг саатуулсан байна. Зорчигчдод аюулгүй байдлын дахин шалгалт хийхээс өөр аргагүй байдалд хүрснээр асар их дараалал, бөөгнөрөл үүсчээ.
 
Хайчыг маргааш нь нөгөө дэлгүүрээсээ олжээ. Тэр бүү хэл яг алдагдсан хайч мөн эсэхийг баталгаажуулах хүртлээ мэдэгдэл хийлгүй азнасан байна.
 
Нислэг нь саатсан аялагчид янз бүрээр сэтгэгдэл илэрхийлжээ. Тухайлбал, "Бидэнд хүлээхээс өөр сонголт байхгүй. Асуудалд болгоомжтой хандаасай гэж хүсч байна" гэж нэгэн зорчигч эвлэрэнгүй сэтгэгдэл илэрхийлсэн бол өөр нэг нь "Өнөө цагт санаа зовох зүйл маш их байна. Хэзээ ч дуусахгүй. Гэртээ харих хүртэл аюулгүй санагдахгүй байна" гэж санаа зовнижээ. Түүнчлэн энэ үйл явдал нь Японы агаарын тээврийн аюулгүй байдалд итгэх итгэлийг улам баталгаажуулж өглөө гэж "Х" платформд шуугиж байна.
 
Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамнаас шалтгааныг судлах, дахин ийм зүйл гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлийг нисэх буудалд өгчээ.
 
"Энэ хэрэг дэлгүүрийн хадгалалт, менежментийн систем хангалтгүй байснаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ нь бас барьцаалах, терроризмтай холбоотой байж болзошгүй. Мэдээллийг баталгаажуулахын тулд дахин ажиллах болно" гэж нисэх буудлын зүгээс мэдэгдсэн байна.
 
Шинэ Читосэ бол Японы хамгийн их ачаалалтай нисэх онгоцны буудлуудын нэг. 2022 онд тус нисэх буудлыг 15 сая гаруй жуулчин ашигласан байна.
 
Эх сурвалж: BBC
Хоккайдогийн нисэх буудлын дэлгүүрээс хайч алга болсны улмаас нислэгүүд цуцлагджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0