Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Палестинчуудын өшөөг Хезболла авна гэв
7 сар өмнө   225
Израиль болон Хезболла бүлэглэлийн мөргөлдөөн үргэлжилж байна. Тодруулбал, өнөөдөр /2024.09.22/ Израиль руу Ливаны хилийн ойролцоогоос 100 удаа пуужин харвасан байна.  Орон нутгийн цагаар өглөөний 06:30 цагт 85 удаа Израиль руу халдсан гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдсэн. Тухайн халдлагаас 90 минутын дараа дахин 20 удаа пуужин харвасан байна. Израилийн Батлан хамгаалах хүчин (IDF) энэ талаар мэдээлэхдээ "Зарим пуужинг саатуулж чадсан. Кирят Биалик, Цур Шалом, Морешет зэрэг газруудад унасан пуужинг илрүүлсэн" гэжээ.
 
Тус улсын Маген Дэвид Адомын онцгой байдлын алба нэг шөнийн дотор хөнгөн бэртэлтэй гурван хүн, хүнд бэртэлтэй нэг хүнийг эмчилсэн гэв. Батлан хамгаалах яам халдлагын хариуд мөн адил пуужин харваж байгаа бөгөөд ерөнхий сайд Беньямин Нетаньяху айлчлалаа хойшлуулсан байна. Хезболла бүлэглэлийн хувьд Израилийн Рамат Дэвид агаарын хоёр баазыг онилсон гэж мэдэгджээ.
 
Түүнчлэн, тус бүлэглэл  Израилийн хойд хэсэгт орших Хайфа мужид байрладаг цэргийн технологийн "RAFAEL" компанийг мөн онилсон гэв.
 
"RAFAEL"-ийг онилж буй нь Газын зурвас дахь палестинчуудыг дэмжиж байгаа явдал бөгөөд өнгөрсөн Мягмар, Лхагва гаригуудад /2024.09.17-18/ Израилийн явуулсан аллагын хариу нь юм гэж мэдэгдсэн байна.
 
       Эх сурвалж: CNN
Палестинчуудын өшөөг Хезболла авна гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0