Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ДАВОСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
6 жил өмнө   648
   Швейцар улсын Давос хотноо уламжлал болон зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.  48 дахь чуулга уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо, ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Т.Мэй, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди нарын 70 орны төр, засгийн тэргүүн, 350 гаруй Засгийн газрын гишүүн нийт 3000 гаруй төлөөлөгч оролцохоор болжээ. 
 
Энэ жил “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” гэх ерөнхий сэдвийн хүрээнд 4 өдрийн турш хуралдаж, дэлхий нийтийн эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг авч хэлэлцэнэ. 
 
Тус чуулга уулзалтад манай улсаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор Швейцар улсыг зорьсон байна.
 
ДАВОСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0