Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Сөүлийн метро өртөөнүүдийнхээ нэрийг давхар эзэмших эрхийг худалдаж, $11.4 саяын орлого олжээ
3 сар өмнө   216
Seoul Metro компани өртөөнүүдийн нэрийг давхар эзэмших эрхийн зөвшөөрлөөс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 15 тэрбум воны ($11.4 сая) орлого олсноо өчигдөр мэдээлжээ.
 
Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд тус компани 2016 онд өртөөнүүдэд давхар нэр оноож, уг нэрийг эзэмших эрхийг хувийн компаниудад үнэ хаялцуулан зарах болсон юм.
 
Ийм нэр нь өртөөний үндсэн нэрийн ард хаалт дотор давхар бичигдэж, өртөөний нэрийг дуу хоолойгоор зарлахад давхар дурдагддаг юм байна.
 
Өнгөрсөн хугацаанд Ганнам Өртөө давхар нэрийн зөвшөөрлөөс хамгийн их орлого буюу 1.11 тэрбум вон оруулжээ. Тухайлбал тус өртөөний Gannam Station үндсэн нэрийн ард (Haru Plant Dental Clinic) гэсэн эмнэлгийн нэр давхар бичигдэж, зарлагддаг.
 
Өртөөний давхар нэрийг эзэмших зөвшөөрлийн гэрээг зөвхөн нэг удаа сунгагдах нөхцөлтэй гурван жилийн хугацаанд байгуулдаг юм.
 
Seoul Metro компанийн эзэмшдэг нэгээс наймдугаар шугамд нийт 276 өртөө байдаг. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хувийн компаниуд эдгээрийн 38 өртөөний давхар нэрийг эзэмшихдээ нийт 15 тэрбум вон төлжээ.
 
Давхар нэр эзэмших байгууллага нь тухайн өртөөнөөс нэг километрийн радиус дотор байрладаг байх ёстой гэнэ.
 
Мөн сонгосон нэр нь олон нийтийн хэрэглээнд тохиромжтой байх гэсэн шаардлага тавигддаг байна.
 
Ганнам өртөөний дараа Seongsu Station (CJ Olive Young) өртөө нэг тэрбум, Euljiro 3-ga Station (Shinhan Card) өртөө 874.5 сая, Euljiro Entrance Station (Hana Bank) өртөө 800 сая, Seonneung Station (AQion Savings Bank) өртөө 751 сая воны орлогыг Seoul Metro компанид оруулжээ.
 
 
 
Эх сурвалж: Korea Times
Сөүлийн метро өртөөнүүдийнхээ нэрийг давхар эзэмших эрхийг худалдаж, $11.4 саяын орлого олжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0