Цөөн үгээр:
  • Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар Абу Дабигийн “Их дуулга”-д барилдана
  • НҮБ-ын Ерөнхий ассамблей: Хэнийг ч үл орхигдуулна
  • Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрт "Бал Маскарад" дуурьд гоцолж байна
Метагийн ажилчид "ХООЛ"-ны мөнгийг өөр зүйлд зарцуулсанаас болж халагдав
2 цагийн өмнө   119
"Мета" компани Лос Анжелес дахь оффисынхоо 20 орчим ажилтныг халжээ. Учир нь, тэдгээр ажилтан хоолонд зарцуулах ёстой мөнгийг угаалга, дарсны хундага, батганы бүтээгдэхүүн зэрэг хувийн хэрэглээнийхээ зүйлсэд ашигласан гэж эх сурвалж мэдээлэв.
 
"Мета"-ийн томоохон оффисууд ихэвчлэн ажилчдынхаа хоолыг даадаг. Тус компанийн Нью-Йорк дахь оффис дээд зэрэглэлийн гэмээр хоолны газартай бөгөөд ажилтнууд нь үнэгүй хооллодог. Харин арай жижиг оффистой салбарууд нь хоолны ваучер олгодог ажээ. Тодруулбал, өглөөний цай 20 ам.доллар, өдөр, оройн хоол 25 ам.долларын төсөвтэй. Ажилтнууд хоолоо ажил дээрээ хүргэлтээр авч болдог.
 
Хоолны ваучерын гол утга учир нь ажил ихтэй үед гарч явахгүй байх зохицуулалт юм. Технологийн салбарын компани учир олон цагаар сунаж ажиллах тохиолдол их байдаг.
 
Гэвч Лос Анжелес дахь оффист явуулсан шалгалтаар ажилтнууд хоолны мөнгөөрөө хоолноос өөр зүйл авах, хоолоо ажил дээр биш гэр лүүгээ хүргүүлэх зэрэг зөрчил илэрчээ.
 
Хоолны мөнгийг өөр зүйлд зарцуулсан ажилчид өнгөрсөн долоо хоногт халагджээ. Бүтцийн өөрчлөлтийн улмаас зарим ажилтан цомхотголд хамрагдаж буй мэдээлэл Пүрэв гаригт цацагдсанаар дээрх тохиолдол ил тод болжээ. Чухам хэчнээн ажилтан үүнд хамрагдсаныг "Мета" компани тайлагнахаас татгалзжээ.
 
Дашрамд дурдахад, "Мета" компанийн ажилчдын жилийн дундаж цалин 379,050 ам.доллар. Тус компани өнгөрсөн жил 20 мянга гаруй ажилтнаа цомхотгосон билээ. Жилийн орлого буурч, хэрэглэгчдийн өсөлт зогсонги байдалд орсон 2023 оныг Зукерберг "үр ашгийн жил" гэж нэрлэсэн юм. Компанийн хувьцаа одоогоор өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80 хувиар өсөөд байна.
 
ЭХ СУРВАЛЖ: CNN
Метагийн ажилчид "ХООЛ"-ны мөнгийг өөр зүйлд зарцуулсанаас болж халагдав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0