Цөөн үгээр:
  • П.Наранбаяр: Ямар ч шалтгаантай байсан хүүхдийн эрхэд халдаж болохгүй
Австрали усын засгийн газар 16 хүртэлх насны хүүхдүүдэд сошиал медиа хэрэглэхийг хориглох хууль батлуулахаар болсноо мэдээлжээ
2 сар өмнө   153
Австрали усын засгийн газар 16 хүртэлх насны хүүхдүүдэд сошиал медиа хэрэглэхийг хориглох хууль батлуулахаар болсноо мэдээлжээ. Ирэх долоо хоногт парламентад өргөн барих шинэ хуулийн төсөл нь Австралийн хүүхэд багачуудыг сошиал хэрэглээний хор уршгаас хамгаалах зорилготойг тус улсын еренхий сайд Энтони Албаниз тайлбарласан байна. "Энэ бол эцэг эхэд зариулсан хууль. Тэд над шиг хүүхдүүдийнхээ цахим орчны аюулгуй байдалд санаа зовж байгаа. Засгийн газар ард нь байгааг Австралийн гэр бүлүүд мэдээсэй гэж би хүсэж байна" гэж тэр мэдэгджээ. Шинэ хууль нэгэнт аль нэг сошиал платформын хэрэглэгч болсон хүүхдүүдэд үйлчлэхгүй байхаар засгийн газар баталж байна. Бас эцэг эх нь зевшөөрсөн тохиолдолд уг хоригоос хүүхдийг чөлөөлж болох гэнэ.
Хуулийг яг хэрхэн хэрэгжүүлэх, зөрчвөл ямар хариуцлага хулээлгэхийг Австралийн онлайн орчны зохицуулалтын байгууллага "eSafety Comissioner" хариуцах юм байна. Хуулийн төсөл батлагдвал батлагдсан өдрөөс 12 сарын дараа үйлчилж эхлэх ба явцын дунд еерчилж болохоор төлөвлөжээ. Өмнө нь Европын Холбооны орнуудын дунд иймэрхүү хориг хэрэгжүүлж байсан ч ур дүнд хүрээгүй юм. Тиймээс насны хязгаарыг яг хэрхэн баталгаажуулж, хоригийг хэрэгжүүлэх техникийн шийдэл нь Австралийн шинэ хуулийн хувь заяаг шийдэхээр байна.
 
Зарим шүүмжлэгчид хүүхдүүдийн хэрэглэг бүхэлд нь хаахын оронд тэднийг зөв хэрэглээнд сургах ёстой гэж үзэж байгаа. Тухайлбал Австралийн Хүүхдийн Эрхийг Хамгаалах Байгууллага өнгөрсөн сард 100 гаруй эрдэмтэн, 20 иргэний нийгмийн байгууллагуудын гарын үсэг зурсан ил захидлыг Албанизын засгийн газарт илгээж байжээ. Уг захидалд хуухдуудийн сошиал медиа хэрэглээг хаахын оронд аюулгуй байдлын стандартыг сайжруулахад анхаарал хандуулахыг уриалсан байна.
Австрали усын засгийн газар 16 хүртэлх насны хүүхдүүдэд сошиал медиа хэрэглэхийг хориглох хууль батлуулахаар болсноо мэдээлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0