Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Трамп хэт барууны үзэлтэн Мэтт Гетцыг Ерөнхий прокуророор сонгов
5 сар өмнө   210
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх нэгдүгээр сард албан тушаалдаа орсны дараа өөрийн багт ажиллах албан тушаалтнуудыг нэрлэж байгаа. Өчигдөр Трамп хэт барууны үзэлтэн, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Мэтт Гетцыг Ерөнхий прокурорт нэр дэвшүүлсэн нь Америкийн улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулсан үйл явдал боллоо. Учир нь Ерөнхий прокурорт нэр дэвшсэн Мэтт Гетц бэлгийн хүчирхийллийн хэргээр Конгрессийн ёс зүйн хороонд шалгагдаж байгаа нэгэн юм. 
 
Конгрессын гишүүнийг 17 настай охинтой бэлгийн харьцаанд орж, аяллын зардлыг нь төлсөн гэх үндэслэлээр Хууль зүйн яам өнгөрсөн жилээс шалгаж байгаа. Энэ оны эхээр Төлөөлөгчдийн танхимын ёс зүйн хороо түүнийг насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, хууль бусаар хар тамхи хэрэглэсэн, зохисгүй бэлэг хүлээн авсан, хувийн харилцаатай байсан хүмүүстээ онцгой эрх ямба олгосон хэргээр шалгаж эхэлсэн юм. Гетцын хувьд дээрх бүх хэргийг үгүйсгэж, Хууль зүйн яам өөрт нь холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг хаасан гэж мэдэгдэж буй. Гэхдээ түүнийг томилоход Конгрессын дээд танхим болох Сенатын зөвшөөрөл шаардлагатай.
 
Мэтт Гетц нь Дональд Трампын хамгийн үнэнч дэмжигчдийн нэг бөгөөд 2020 оны сонгуулийн үр дүнг үгүйсгэх гэсэн түүний оролдлогыг тууштай дэмжиж байв.
Трамп хэт барууны үзэлтэн Мэтт Гетцыг Ерөнхий прокуророор сонгов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0