Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Орос шатахууны хоригоо сунгав
2 сар өмнө   128
Орос улс шатахууны экспортод тавьсан хоригоо зургаан сараар сунгаж, дотоодын үйлдвэрлэгчдэд хөнгөлөлт үзүүлнэ гэж тус улсын засгийн газар Пүрэв гаригт мэдэгдэв.
 
Тодрүүлбал, Шадар сайд Александр Новак эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед зах зээлийг тэнцвэржүүлэх үүднээс энэ оны гуравдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд шатахууны экспортыг үйлдвэрлэлийн бус компаниудад хориглох шийдвэрийг дэмжлээ гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна. Энэ нь зөвхөн газрын тос, шатахууныг боловсруулах хууль ёсны үндсэн үйлдвэр, компаниудад экспортлохыг зөвшөөрөх тухай бөгөөд хоёрдогч байгууллага экспортлохыг хориглож буй.
 
Одоогийн байдлаар дотоодын томоохон нефтийн компаниудад бензин экспортлохыг зөвшөөрсөн ч худалдаачин болон борлуулагчдад өнгөрсөн оны мөн үеэс хориг үйлчилж эхэлсэн. Анхны хориг нь шатахууны бөөний үнэ огцом өсөж, дотоодын зах зээлд хомсдол үүсэх эрсдэлийг арилгах зорилготой байжээ. Москва тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбоо, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван улс, Монгол зэрэг ОХУ-тай шатахуун нийлүүлэх засгийн газар хоорондын хэлэлцээртэй орнуудад уг хориг үйлчлэхгүй.
Орос шатахууны хоригоо сунгав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0