Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Өмнөд Солонгосын эмнэлэгт гал гарч 41 хүн нас баржээ
6 жил өмнө   836
   Өмнөд Солонгосын Мирян хотод байрладаг Сежон эмнэлэгт өнөөдөр өглөө гал гарч их хэмжээний түймэр дэгдсэний улмаас одоогийн байдлаар 41 хүн нас барж 70 гаруй хүн гэмтэж бэртээд байна. Хүлээн авах өрөөнөөс гал гарч эхэлсэн бөгөөд тухайн үед эмнэлэгт нийт 200 гаруй өвчтөн байжээ.
 
Нас барагсдын дотор өвчтөнүүдээс гадна эмч, сувилагч нар ч байсан байна. Гал сөнөөгчдийн хэлж байгаагаар тэдний үхлийн шалтгаан нь их хэмжээний утаа амьсгалж угаартсан гэжээ.  
 
Сөүлээс зүүн урд 270 км-ийн зайд байдаг тус эмнэлэгт ихэвчлэн өндөр настнууд хэвтэж асаргаа сувилгаа хийлгүүлдэг юм байна. 
Өмнөд Солонгосын эмнэлэгт гал гарч 41 хүн нас баржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0