Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Элэгний В,С вирусын шинжилгээг 20 гаруй эмнэлэг хийж гүйцэтгэж байна
6 жил өмнө   812

Манай улсад элэгний хорт хавдрын өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 45-аас дээш насны хүн амын дунд өндөр байна. Элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт их байгаагийн үндсэн шалтгаан нь В, С вирусын тархалт, архины хэт хэрэглээ, төрөл бүрийн шалтгаантай элэгний хатуурал, архаг үрэвсэл их байгаатай холбоотой байдаг аж. Хожуу үедээ оношлогдож буй шалтгаан нь иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсрол дутмаг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдалт тааруу, оношлогооны багаж төхөөрөмжийн хүчин чадал, хүрэлцээ муутай зэрэг шалтгаануудаас үүдэлтэй.

Улсын хэмжээнд 40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж байна.

“Элэгний вирусын идэвхжил” тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалт явагдан 31 лаборатораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулаад байна. Вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан 22 лабораториор дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлнэ.

Хепатитын вирус эерэг гарсан сорьцыг уг лабораториудад хүлээлгэн өгч вирусын идэвхжлийг тодорхойлуулан улмаар вирусын эсрэг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтанд оролцож ЭМД-ын сангаас санхүүжих лабораториуд:

 

1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг

2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг

3. Халдварт өвчин судлалын үндэсний төв

4. Хавдар судлалын үндэсний төв

5. Багануур эрүүл мэндийн төв

6. Интермед эмнэлэг

7. УБ Сонгдо эмнэлэг

8. Грандмед эмнэлэг

9. Аллергимед эмнэлэг

10. Монгол Хьюндай эмнэлэг

11. Итгэл эмнэлэг

12. Онкоген лаборатори

13. “Гялс” Анагаах ухааны төв

14. Мобио лаборатори

15. Оношмед лаборатори

16. “Бона Вита” лаборатори

17. “Протолаб” лаборатори

18. Элэгний төв лаборатори

19. “Гэгээн Ар Үр” лаборатори

20. Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/

21. “Евростандарт лаборатори

22. Хаппи веритас

 

Ц.ОРГИЛ

 

Элэгний В,С вирусын шинжилгээг 20 гаруй эмнэлэг хийж гүйцэтгэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0