Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Сэлэнгэ аймагт үерийн дараах халдваргүйжүүлэлтийг хийж дуусгалаа
6 жил өмнө   689

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болсон үерийн дараах гамшгийн нөхцөл байдлын улмаас аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргилын шийдвэрээр ЭМГ-ын дарга, онцгой комиссын гишүүн Ж.Одоор ахлуулсан 2 ажлын хэсэг байгуулагдсан.

Аймгийн ЭМГ, МХГ, ХМХГ, мал эмнэлгийн алба, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Сүхбаатар сумын ЗДТГ-н мэргэжилтэн, улсын байцаагч нар оролцсон эхний ажлын хэсэг үерийн улмаас бохирлогдсон гудамж талбай, голомтын бүс тогтоож, бохирдсон хөрснөөс хими, нян судлалын шинжилгээнд дээж авч, судалгаа хийж ажилласан.

Тус баг үнэлгээ хийснээр Сүхбаатар сумын хэмжээнд 268836 м2 бохирдсон нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллийн гудамж, сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд, бохир хальсан 44 айлын хашаа, орон сууц, давхар байрнуудын орц, хонгилуудад дараагийн ажлын хэсэг болох 29 хүний бүрэлдэхүүнтэй халдваргүйтгэлийн 10 баг газар дээр нь очиж ажиллалаа.

Ингэхдээ автомакс болон ДҮК машин ашиглан бохирдсон талбайг бүрэн халдваргүйжүүлсэн ба ард иргэдийн амар тайван байдлыг хангах, болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч салбар дундын хамтын ажиллагааг чухалчлан мэргэжлийн байгууллагуудтайгаа сэтгэл, зүтгэл нэгдэн хамтран ажилласан.

Гамшгийн үед дэмжиж хамтран ажиллсан “Дэлхийн зөн олон улсын байгууллага”-ын Сэлэнгэ салбар, Нандин-Эрдэнэ даргатай Сүхбаатар сумын ЗДТГ, Ю.Ариунболд даргатай Хилийн мэргэжлийн хяналтын газар, Ж.Отгонхүү даргатай Мэргэжлийн хяналтын газар, Б.Мөнхтөр даргатай ХХААГ, Мал эмнэлгийн алба, төр төсвийн байгууллагууд, нийт ард иргэддээ талархал илэрхийлье.

 

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

 

Сэлэнгэ аймагт үерийн дараах халдваргүйжүүлэлтийг хийж дуусгалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0