Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Өнөөдөр 150 гаруй хүн цусаа хандивлалаа
6 жил өмнө   750

Сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зохион байгуулдаг уламжлалтай. Уг өдрийг тохиолдуулан өнөөдөр Цус судлалын үндэсний төв, Сүхбаатар цус цуглуулах төв, Дүнжингарав дахь төв, явуулын хэлбэрээр Зооноз Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ), “Unimed” эмнэлэг зэрэг таван газар цус цуглуулах үйл ажиллагаа явагдаж, нийт 150 гаруй хүн цусаа бэлэглээд байна.

Тус өдрийг ЗӨСҮТ, Төв аймгийн “Угтаалцайдам” сумын аймгийн тэргүүний 10 жилийн дунд сургуулийн 1971-1979 оны төгсөгчид, “Unimed” эмнэлэг, ЦССҮТ-тэй хамтран зохион байгуулсан юм.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар хүндэт донор И.Гэрэлсайхан, “Хүрэл донор”-оор Т.Эрдэнэбаяр нарыг өргөмжилж, “Бахархал-20” тэмдгээр донор Б.Дархижав, “Бахархал-30” тэмдгээр донор Д.Пүрэвжаргал, “Бахархал-30” тэмдгээр донор Р.Энхтуяа, “Бахархал-50” тэмдгээр донор С.Соддэлгэр нарыг тус тус шагнан, алдаршуулж, хамтран ажилласан байгууллага, хамт олны гарын бэлэг, дурсгалын зүйл гардууллаа.

 

Ц.ОРГИЛ

Өнөөдөр 150 гаруй хүн цусаа хандивлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0