Нийслэлийн “Өргөө” амаржих газрын нярайн аппарат алдагдсан тухай мэдээлэл энэ сарын 7-ны өдөр гарсан. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мѳрдѳн шалгах ажиллагаа хийж буй юм. Шалгалтаар "Ѳргѳѳ" амаржих газрын алдагдсан гэх тоног тѳхѳѳрѳмжийг тус эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч О нь ѳѳрийн хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан нь тогтоогдсон байдаг.
Тэрбээр "хувийн эмнэлэгтээ нярайн фото аппарат, нярайн тэргэнцэр зэргийг хэрэглэж байсан нь үнэн.Гэхдээ би дарга нартаа хэлж зөвшөөрөл авсан. Буцааж өгсөн" хэмээн мэдүүлжээ. Улмаар алга болсон төхөөрөмжүүдийн гурвыг нь "Өргөө" амаржих газар эргүүлэн олж авчирсан байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Ц.ОРГИЛ
Эмнэлгээс алга болсон тоног төхөөрөмжүүдийн гурав нь олджээ |
|