ЭМС-ын 2017 оны А/207 тоот тушаал, ЭМС-ын Удирдлагын зөвлөлийн 2017 оны 3/1420 тоот хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор ЭХЭМҮТ нь эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цахим хурлыг улирал тутам зохион байгуулдаг билээ. Өнөөдрийн цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга удирдан явуулсан ба хурлаар “Эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэлийн өнөөгийн байдал” илтгэлийг ТСА-ны эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Ц.Отгонцэцэг, “Эмнэлэг хооронд хүнд өвчтөн шилжүүлэх, тээвэрлэхтэй холбоотой тохиолдлын танилцуулга”-ыг ЭБЭЭ-ийн чанарын менежер Х.Цогзолмаа нар хийлээ.
Эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэлийн өнөөгийн байдал” цахим хурал боллоо. |