Манай улсад хорт хавдрыг өвчлөл жилээс жилд нэмэгдсээр 2018 оны байдлаар хорт хавдрын 6073 шинэ тохиолдол бүртгэгдсэний 3070 нь эрэгтэй, 3003 эмэгтэй байна. Хорт хавдрын улмаас өнгөрсөн онд 4412 хүн нас барсан нь дэлхийн дунджаас найм дахин өндөр үзүүлэлт. Элэгний хорт хавдрын нас баралтаар манай улс дэлхийд нэгт, ходоодны хорт хавдраар хоёрт жагсжээ. Энэ тоон үзүүлэлтийг бууруулахад ХСҮТ-ийн байрыг өргөтгөх зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай юм.
ХСҮТ-ийн одоогийн байр нь 1982 онд ЗХУ-ын тусламжаар баригдаж ашиглалтад орсон аж. Харин нь 8 жил яригдаж байж шийдсэн өргөтгөсөн барилга нь өнгөрсөн онд ашиглалтад орсон ч ус нэвтэрсэн, мөөгөнцөрдсөн байдалтай өвчтөнүүдэд үйлчилж байна.
Тус төвөөс өдөрт 500 гаруй хүн үйлчилгээ авахаар ирдэг ч тэдний 59 хувь нь 7-оос дээш хоногоор хүлээгддэг . 228 ортой байгаа нь байж болох дээд хэмжээндээ хүрсэн ч өвчтөнүүд 15-30 хоног ор хүлээж эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Мөн мэс заслын хэт ачаалалтай байдаг нь цаашид халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл үүсэх магадлалтай гэж ХСҮТ-ийн эмч нар хэлж байлаа
Энэ салбарт тулгарч байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхээр УИХ-ын байнгын хорооны дарга Д.Оюунхорол байнгын хорооны гишүүдийн хамт ХСҮТ-д ажиллаа. Тулгамдаж байгаа энэ мэт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд НББСШУ-н байнгын хороо онцгой анхаар ч ажиллана. Өдөр бүр хүний амь насны асуудал яригдаж байгаа энэ төвийн үйл ажиллагааг ямар нэг саад бэрхшээлгүй болгох зайлшгүй шаардлагатай гэж байнгын хорооны дарга хэллээ.
А.ЦЭЛМЭН
Д.Оюунхорол:ХСҮТ-ийн үйл ажиллагааг саад бэрхшээлгүй болгох шаардлагатай |
|