Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Д.Сарангэрэл: Хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэ онд 4.2 төгрөг төсөвлөсөн
6 жил өмнө   721
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Засгийн газраас 2018 оны наймдугаар сард баталсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Хүүхдийн шүдний асуудалд хамтран ажиллах эмнэлгүүдийг шалгаруулж дууссан талаар уламжлав.
 
Энэ тухай тэрээр “Манай улсын нийт хүүхдүүдийн 84-96 хувь шүдний цооролтой байна гэх судалгаа гарсан.Энэ асуудлыг хайхралгүй орхивол бүтэн нэг үе шүдний асуудалтай үлдэх байсан учраас хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Шүд бол гадна талаасаа гоо зүй, дотор талаасаа олон өвчлөлийн эхлэл болдог.Тиймээс хөтөлбөр онц чухал үүрэгтэй.
 
Бид 2-12 насны хүүхдүүдээ эмчлэхээс гадна амны хөндийн эрүүл ахуйн талаар дадал хэвшлийг бий болгохыг зорьж байна. Хөтөлбөрт нийт 50 тэрбум төгрөг зарцуулахаас 2019 онд 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Эхний ээлжинд 2-6 нас хүртэлх хүүхдүүдийн шүдийг үзлэг оношлогоо эмчилгээнд хамруулж эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна” гэлээ.
 
Түүнчлэн “Эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй бүрэн ойлгоцсоны үндсэн дээр хөтөлбөрийг эхлүүлж байна. Хөтөлбөрийн үр дүнд 2023 он гэхэд шүдний цоорлыг 30 хувь бууруулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Эмнэлгүүдийн жагсаалтыг зарласан. Иргэдийн зүгээс цахим орчинд үнэгүй юм бол чанаргүй гэх сэтгэгдлийг илэрхийлж байна. Тиймээс үүнийг би үнэгүй биш гэдгийг онцолж хэлье. Эмчилгээний зардлыг төрөөс гаргаж байгаа” гэв.
 
2-12 насны 700 гаруй мянган хүүхдийн шүдийг бүгдийг нь нэг жилд эмчлэх боломжгүй.Тиймээс эхний ээлжинд 2-6 насны, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхдийн шүдийг эмчлэх уян хатан бодлого баримталж байна.
 
Зайлшгүй гэдэгт тухайн хүүхэд цаг алдалгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай хэдий ч санхүүгийн шалтгаанаар эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа тохиолдлыг хамруулах юм байна.
Д.Сарангэрэл: Хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэ онд 4.2 төгрөг төсөвлөсөн
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0