Тайваниас Монголд суугаа төлөөлөгчийн газраас 2019 оны тавдугаар сарын эхээр 100 гаруй эмнэлгийн орыг, эмнэлгийн бусад хэрэгслийн хамт Ховд аймгийн бүсийн оношилгооны төв болон зарим сумын нэгдсэн эмнэлэгт бэлэглэлээ. Алслагдмал орон нутгийн ард иргэд Тайваниас үзүүлж буй тусламжийн үр нөлөөг хүртэж буйн нэгэн жишээ энэ юм.
Тайвань дахь Монголын соёлын нийгэмлэгийн энэ удаагийн эрүүл мэндийн салбарын тусламжид 109 ширхэг эмнэлгийн гар удирдлагатай ор, 20 ширхэг түрдэг ор багтаж буй бөгөөд аймгийн төвийн эмнэлгээс гадна Булган сумын нэгдсэн эмнэлэгт ихэнхийг бэлэглэлээ.
Булган сумын Засаг дарга, сумын нэгдсэн эмнэлгийн дарга нар хэлэхдээ Тайваниас хандивласан эдгээр орыг саяхан шинээр ашиглалтад орсон сумын эмнэлэгтээ ашиглах бөгөөд өвчтөнийг ая тухтай байдлаар хангахаас гадна эмнэлгийн орчин, эмч ажиллагсдад таатай ажиллах нөхцөлийг бүрдүүллээ. Мөн Тайваний тусламж хандивыг сум даяараа талархан хүлээж авч байна гэсэн юм.
Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун, Тайвань дахь Монголын соёлын нийгэмлэгийн тэргүүн Баатар Хай нар Ховд аймагт хүрэлцэн очиж хандив гардуулах ёслолд оролцсон ба Хуан Куо Рун дарга хэлсэн үгэндээ Монгол улсын улаан загалмайн нийгэмлэг эдгээр хандивын орыг гаалийн татваргүй хилээр оруулахад тусалж, УИХ-ын гишүүн О.Батнасан дотоодын тээврийн зардлыг хариуцах зэргээр хамтын хүчин чармайлтаар ийнхүү хэрэгтэй эзэддээ хүрч байгаад баяртай байна гэлээ.
Ховд аймгийн эмнэлгүүдэд Тайваниас эмнэлгийн ор хандивлав |
|