Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Өрхийн эрүүл мэндийн төвд олон улсын чанарын стандарт нэвтрүүлнэ
5 жил өмнө   939
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Ачитсайхан” Өрхийн эрүүл мэндийн төв 2018 оноос эхлэн олон улсын чанарын менежементийн тогтолцоо ISO9001:-2015 стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байна.
 
Тус стандартыг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар энэ сарын 12-нд “Чанарын өдөрлөг” зохион байгуулсан бөгөөд НЭМГ-ын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн чанарын менежер, сувилахуйн албаны дарга болон 25 Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч нарын төлөөлөл бүхий нийт 35 хүн оролцлоо.
 
Өдөрлөгийн хүрээнд “Олон улсын чанарын стандарт тогтолцоо ISO9001:-2015 танилцуулга хийгдэж “Хүүхдийн өвчлөлийн цогц менежент”, “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”, “Эх барих, эмэгтэйчүүдийн кабинетын үйл ажиллагаа” зэрэг тусламж, үйлчилгээнд хийсэн чанарын судалгааг тус өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд танилцуулсан юм.
 
Энэхүү өдөрлөгт оролцогсод тус Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай  танилцан, өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцсан байна. Өрхийн  эрүүл мэндийн төвд олон улсын чанарын менежементийн тогтолцоо ISO9001:-2015 стандарт нэвтрүүлж эхэлснээр эмч, ажилтнуудын идэвхи оролцоо нэмэгдэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтэд ахиц гарах юм.
 
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
 
Өрхийн эрүүл мэндийн төвд олон улсын чанарын стандарт нэвтрүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0