Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Цэргийн төв эмнэлгийг бүрэн чөлөөлж, 570 ор дэлгэжээ
5 жил өмнө   689
ЭМЯ-ны мэргэжилтнүүд Цэргийн төв эмнэлгийн онцгой нөхцөлийн үеийн бэлэн байдлыг шалгалаа. Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулаад байна.
 
Мөн 9 давхар эмнэлгийн байраа бүрэн чөлөөлж 570 ор дэлгэж, 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах ажлын хуваарь гарган ажиллаж байна.
 
Бүх тасаг, нэгжийн эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах сургалт явуулсны зэрэгцээ коронавирусний халдварын үед авах арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний заавар зөвлөмж өгөх сургалт явуулж, мэдлэг шалгах тест авч байгаа аж. Тус эмнэлгийн удирдлагууд халдвартай өвчтөн ирсэн тохиолдолд зөөвөрлөх, тусгаарлах замын схем зургийг гаргаж, тоног төхөөрөмж, машин техник бэлтгэснээ танилцууллаа.
 
 
Ц.ОРГИЛ
Цэргийн төв эмнэлгийг бүрэн чөлөөлж, 570 ор дэлгэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0