ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ний ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварын дөрвөн шинэ тохиолдол шинжилгээгээр батлагдсаныг мэдээллээ.
Тэрбээр "ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой боллоо. Бусад шинжилгээ, тандалт судалгаа үргэлжилж байна. Халдвартай нь батлагдсан дөрвөн хүний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй.
Дорноговь аймагт тусгаарлагдсан байсан буюу франц иргэний ойрын хавьтлын 58 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан.
Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгай нислэгээр ирснээс гадна нэг иргэнийг тусгаарлан шинжилгээ хийж байна" гэв
Монгол Улс COVID-19 халдварын 10 батлагдсан тохиолдолтой боллоо |
|