Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ийн халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 201 улсад халдвар бүртгэгдсэн байна. АНУ, Испани, Италид онцгой тархалттай байна. Өчигдөр ДЭМБ, 50 гаруй орон оролцсон цахим хурал боллоо. Цахим хурлаар БНХАУ, БНСУ, Сингапур, Япон улсууд коронавирусийн эсрэг авсан арга хэмжээгээ хуваалцсан. Хөнгөн өвчтөн 14 хоногоос дээш хүнд өвчтөн 6-7 долоо хоног эмчлэгдэж байгаа юм байна" гээд ДЭМБ-аас 12-16 сарын дараа коронавирусийн эсрэг вакцин гарах боломжтойг мэдээлсэн гэлээ.
Үргэлжлүүлэн, ХӨСҮТ-ийн дарга Ө.Нямхүү мэдээлэл хийхдээ: Истанбулын онгоцоор ирсэн нэг давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Батлагдсан 12 тохиолдолтой боллоо. Тандалт судалгаа шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна” гэв.
Б.Сайханзаяа
Истанбулын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ |
|