СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.
Тэрбээр "ХӨСҮТ-д тусгаарлагдсан 192, Цэргийн эмнэлэгт гээд нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нэг, нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдлаа.Токиогийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-өөс гаргаж байна. Дараагийн нислэгээр ирэх иргэдээс 74 хүнийг хүлээж авах бэлтгэлээ хангалаа" гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр оношлуур хүрэлцээтэй байгаа, тусгай үүргийн онгоцоор ирэх оношлуурыг хүлээж авна. Хурдавчилсан гурван төрлийн оношлуур ирсэн. Эдгээрээс аль нь сайн гэдгийг судалж байна гэдгийг хэллээ.Нэмэлт мэдээлэл хүргэхэд, БНСУ-аас монгол иргэдээ татахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр хөөрсөн юм.
Тусгай үүргийн нислэгээр:
-
Өндөр настан, асран хамгаалагчийн хамтаар 40 гаруй хүн
-
Эрүүл мэндийн шалтгаантай хүн, асран хамгаалагчийн хамт 110 гаруй хүн
-
Хөгжлийн бэрхшээлтэй таван хүн,
-
Жирэмсэн 19 хүн
-
Бага насны хүүхэдтэй гэр бүл 51
-
Бусад 13 хүн эх орондоо ирнэ.
Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг өнөөдөр ХӨСҮТ-өөс гаргаж байна |
|