Эрүүл мэндийн яамнаас коронвирусийн талаарх ээлжит мэдээллээ хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр "Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор нийт 265 хүн ирсэн. ХӨСҮТ-д 64 хүнийг тусгаарласан. 184 хүн "Токио Ин" зочид буудалд буусан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 246 хүн ажиглалт, хяналтад байна.
Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлээр ирсэн нийт 104 хүнийг тусгаарлан ХӨСҮТ-д хянаж байна. Үүнээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж тусгаарлагдсан 37 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор улсын хэмжээнд хүмүүсийн 27 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
"Амар" зочид буудалд байгаа тусгаарлагдсан 152 хүний шинжилгээг өнөөдөр аваад хариу нь гарахаар, ирэх даваа гарагаас гаргаж, дараагийн тусгай үүргийн онгоц ирэхэд бэлтгэл ажлаа хангана. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна" гэлээ.
Э.Чимгээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, тусгаарлагдсан 37 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй |
|