Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨҮСТ-ийн захирал Д.Нямхүү "Хоёр хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй бөгөөд өнөөдрөөс сувилалд тусгаарлагдахаар боллоо. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн Төв лабораторийн хэмжээний лаборатори ажиллаж эхэлсэн. Ингэж хяналтыг илүү сайжруулж байна. Иргэд өөрийн хүсэлтээр шинжилгээ өгөхийг хүсвэл шинжилгээ авах боломжтой" гэлээ.
Мөн Франц иргэний бие сайн байгаа бөгөөд “Бадрах энержи” компаниас ХӨСҮТ-д өгсөн 100 сая төгрөгний хандив тусламжийг бид зөвлөлдөөд ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууддаа ижил тэгш хуваарилахаар шийдвэрлэсэн гэдгээ дуулгалаа.
Дэлхий дахинд өнөөдөр 1 сая 346 мянган хүн халдвар аваад байна. Улсын хэмжээнд ажиглалтад 1530 хүн байна. Өчигдөр 547 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтанд шилжсэн байна.
Б.Сайханзаяа
Д.Нямхүү: Дахин ХОЁР ХҮН ЭДГЭРЧ, өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч байна |
|