Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
"Эсмия" эмийг худалдан авалтаас татлаа
5 жил өмнө   703
Бүгд Найрамдах Унгар Улсын Гедеон Рихтер НХН болон Европын эмийн агентлагийн судалгаагаар “Эсмия” /улипристал ацетат/ 5мг шахмал эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн элгэнд гэмтэц үүсгэх магадлал тогтоогдсон тул судалгааны эцсийн дүн гарах хүртэл тус эмийг хэрэглэхгүй байх зөвлөмжийг Европын эмийн агентлагаас 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр гаргажээ. Үүний дагуу Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас “Эсмия” эмийг дотоодын зах зээлээс буцаан татан авалт хийгээд байгаа аж.
 
Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Эсмия” эмийг зах зээлд худалдаалагдахаас сэргийлэн 2020 оны гуравдугаар сарын 24-27-ны өдрүүдэд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалтыг 985 эмнэлэг, эм хангамжийн байгууллагыг хамруулан хийж, 340.8 хайрцаг “Эсмия” эмийг илрүүлж Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хүргүүлсэн байна.
 
Иймд эмийн сангуудад “Эсмия” эм худалдаалагдаж байвал тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад хандан мэдээлэл өгөх, хэрэглэхгүй байхыг иргэдэд зөвлөлөө.
 
Э. Чимгээ
 
"Эсмия" эмийг худалдан авалтаас татлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0