СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.09/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариуг зарлалаа. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд орууллаа. Урд нь тусгаарласан байсан учир тэндээсээ онцолж батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан. Хяналт, шинжилгээ үргэлжилж байна гэлээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 205 хүн тусгаарлагдан, хянагдаж байна.
Өчигдөр тус төв дээр Монгол Улсын Шадар сайд ажилтай танилцаж, ХӨСҮТ-ийн голомтод ажиллаж байгаа 200 хүнд 500,000-1,000,000 төгрөгийн урамшууллыг өгөхөөр болсноо илэрхийлсэн юм.
Б.Сайханзаяа
Д.Нямхүү: Өчигдөр Замын-Үүдэд коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрлээ |
|