Мэдээлэл Технологийн Үндэсний Паркаас ахисан түвшний инкубатор сонгон шалгаруулалтыг Монголд анх удаа зохион байгуулжээ.
Ахисан түвшний инкубаторын зорилго нь санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон, мэдээлэл технологийн салбарын дэвшлийг ашиглаж нийгэмд ээлтэй бизнесс эхлүүлсэн компанийг дотоодын зах зээлд бэхжүүлэхэд дэмжихээс гадна гадны зах зээлд таниулахад дэмжлэг үзүүлэхэд оршдог байна. Ингэхдээ ажлын таатай орчныг бүрдүүлэх, менежментийн туслалцаа дэмжлэг үзүүлэх зэргээр тэдний олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэх юм байна.
Сонгон шалгаруултанд иргэн бүрийг эрүүл мэндийн даатгалд хялбар даатгуулж, санхүүгийн эрсдлээс хамгаалах боломжийг олгосон ИНСУР аппликейшн тэнцэж, хамтын ажиллагаа эхлүүлэхээр сонгогджээ. Иргэдийн цаг завыг хэмнэсэн, хүндрэлгүй хялбар шийдэлтэй уг үйлчилгээний үр өгөөж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт төдийгүй олон улсад ч анхаарал татаж үр дүнгээ өгөх боломжтой гэж мэргэжилтэнгүүд үзсэн байна.
Тус аппликейшн эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнүүдийг нэг дороос харж өөрт тохирох сонголтыг хийхээс гадна бүх төрлийн худалдан авалтаас үүссэн бонус оноо, цахим мөнгө зэргийг оролцуулан төлбөрөө төлөх боломжтой юм байна.
Б.Сайханзаяа
Иргэн бүрийг эрүүл мэндийн даатгалд хялбар даатгуулах ИНСУР аппликейшн бүтээжээ |
|