Эрүүл мэндийн яамны өнөөдрийн/2020.04.10/ ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож коронавирусийн шинжилгээний хариуг зарлалаа.
Тэрбээр "2020 оны 4 дүгээр сарын 9-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 121 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
-
Үүнд: Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавтлын хүмүүс багтсан.
-
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй.
-
Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 83 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдан, хянагдаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Б.Сайханзаяа
"Замын-Үүдийн сэжигтэй тохиолдол болон 16 дахь тохиолдлын ойрын хавьтлын хүмүүсээс коронавирус илрээгүй" |
|