Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Д.Нямхүү: 371 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй, өвчтөнүүдийн биеийн байдал сайн байна
5 жил өмнө   557
 
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны дөрвдүгээр сарын 10-ны өдөр улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдрийн байдлаар нийт 371 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд: Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдолтой хилээр орж ирсэн 265 хүн хамрагдаж байгаа юм. "Хамгийн гол нь бид анхаарлаа сулруулж болохгүй. Иргэд дулаан орсон гэх шалтгаанаар амны хаалт зүүхгүй байгаа нь том алдаа. 
Тиймээс амны хаалтаа сайн зүүх, гартаа бээлий өмсөж, гараа байнга ариутгах нь чухал юм" гэдгийг онцлов.
 
Шинэ төрлийн коронавирусийн халдвар сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Дэлхий дахинд нийт 1,698,323 халдварын тохиолдол бүртгэгдэж, 102,696 хүн энэ өвчний улмаас нас барсан бол 376,254 хүн эдгэрчээ.
 
Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өвчлөл АНУ, Герман, Франц, Их Британи, Турк улсад голомтлон тархсаар байна. Япон улс улсад 582 шинэ тохиолдол бүртгэгдснээс 189 нь Токио хотод бүртгэгдээд байна. Үүнийг судлаачид улирлын томуутай хавсарч байгаа нь өвчлүүлэх шалтгаан болж байна гэж үзэж байна.
 
БНСУ-д шинээр 30 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн үед залуусын дунд ихээр бүртгэгдэх болжээ.
 
Түүнчлэн ОХУ-д өвчлөл өндөр байгаа бөгөөд нийт 1,700 гаруй хүн шинээр халдвар авч, нийт тохиолдлын тоо 11,917 болоод байна. Мөн Улаан-Үд хотод өвчлөл нэлээд эрчтэй байгаа юм. Тус хотод 64 хүн шинээр өвчилж 12 хүн эдгэрсэн бол нэг хүн өвчний улмаас нас баржээ. Өчигдрийн байдлаар мөн ОХУ-ын Тува улсад нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн.
 
БНХАУ-ын хувьд шинээр 42 тохиолдол бүртгэгдсэн нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. Иймд Азийн орнуудад Европын орнуудаас хоёр, гурав дахь давалгаа болж өвчний тохиолдол зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр байгааг Хонг Конгийн судлаачид анхааруулж байна" гэсэн мэдээлэл өглөө.
 
Мөн тэрбээр "Харин манай улсад COVID-19 халдварын зөөвөрлөнгдсөн 16 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс одоогоор 4 нь эдгэрсэн бол 12 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Ажиглалтад нийт 1,425 хүн байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна" хэмээн нэмж хэлэв.
 
Б.Сайханчимэг
Д.Нямхүү: 371 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй, өвчтөнүүдийн биеийн байдал сайн байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0