Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "2020 оны 4 дүгээр сарын 11-нд 108 шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Өчигдөр Алтанбулагийн боомтоор 282 иргэнээ ОХУ-аас авчирлаа. Эдгээрээс 169 нь Улаанбаатарт ирсэн. Сэлэнгэд 2 зорчигчийг, бусад хүмүүсийг Амар, Асралт мед эмнэлэгт тусгаарласан" гэлээ.
Дараа нь ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: БНСУ-д 32 шинэ тохиолдол илэрснээс 12 нь гадаадаас ирсэн. ОХУ-д 1667 хүн шинээр халдвар авч нийт 13584 хүн өвчилж, 106 хүн нас барсан байна. ОХУ-ын өвчлөл 4-5 дугаар сард оргил үедээ хүрэх байх гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. Манай улсад халдварын 16 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс 4 нь эдгэж эмнэлгээс гарч хяналтад байна. Дэлхийд өвчилсөн хүмүүсийн 10 гаруй хувь нь эмнэлгийн ажилчид байна. Тиймээс иргэд эмнэлггийн байгууллагаар аль болох явахгүй байхыг анхааруулж байна гэж онцгойлон анхаарууллаа.
Б.Сайханчимэг
Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор ирсэн 282 иргэний шинжилгээг өнөөдөр хийнэ |
|