Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол гуравдугаар сард өмнөх сараас 24.8%-аар нэмэгджээ
5 жил өмнө   564
Энэ оны гуравдугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,656 болж, өмнөх сараас 329 (24.8%)-өөр нэмэгджээ. Үүнд: 
  • Мөөгөнцрөөр өвчлөгчид 679 (2.6 дахин)-өөр
  • Тэмбүүгээр өвчлөгчид 581 (42.7%)-ээр
  • Трихомониазаар өвчлөгчид 386 (37.3%)-гаар
  • Гонококкт халдвараар өвчлөгчид 156 (11.5 %)-гаар өсжээ.
  • Мөн цусаар дамжих халдварын тохиолдол 35 болж, нэгээр (2.9%) нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооны танилцуулсан мэдээлэл харуулж байна.
Харин амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 497 болж, 124 (20%)-өөр, гэдэсний халдварт өвчин 96 болж, 20 (17.2%)-оор тус тус буурсан нь онцлогтой. Үндсэндээ халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний улиралд 9,434 болж, өмнөх оны мөн үеэс 721 (7.1%)- ээр буурсан аж. Тодруулбал,
  • Салхин цэцгээр өвчлөгчид 1,357 (46.2%)-гоор
  • Цусан суулгаар өвчлөгчид 495 (55.5%)- аар
  • Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 204 (52.4%)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Түүнчлэн Улаанбаатар хотод энэ оны гуравдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 байгаа билээ.
 
Б.Сайханчимэг
Бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол гуравдугаар сард өмнөх сараас 24.8%-аар нэмэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0