Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Д.Нямхүү: Өчигдөр хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ
5 жил өмнө   573
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс энэ үеэр ойрын үед тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуг зарлалаа.
 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны 4 сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. 502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс болон тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. 
 
 Москвагаас Улаан-Үд рүү нислэгээр ирсэн 31 хүнээс 13 нь COVID-19-ийн халдвар илэрлээ. Халдвар авсан иргэдийн бие хэвийн байна. Монгол Улс халдвар авсан иргэдийг эмчлэх бүрэн чадамжтай" гэсэн мэдээллийг өглөө.
 
Б.Сайханзаяа
 
 
 
Д.Нямхүү: Өчигдөр хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0