Улаанбаатар “Сонгдо” эмнэлэгт өнөөдөр коронавирусийн халдвар авсан байж болзошгүй хоёр сэжигтэй тохиолдол илэрчээ. Дөнгөж сая Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нар тус иргэнээс шинжилгээ аваад буцсан байна.
Мөн тухайн хүнтэй ойрын хавьталд орсон эмч сувилагч зэрэг эмнэлгийн ажилтнуудыг тусгаарлажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.
ХӨСҮТ-ийн албаны дарга Д.Амбасэлмаа: “Улаанбаатар Сонгдо эмнэлэгт хавдрын эмчилгээнд байсан 80 гаран насны иргэн болон уушгины борнхиттой 40 гаран насны иргэнээс хурдавчилсан оношлуураар шинжилгээний хариу эерэг гарчээ. 80 настай хүний ач хүү хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үдээс ирээд өвөө дээрээ гуравдугаар сарын 20-р эргэлтээ ирсэн байдаг.
Нөгөө хүн буюу 40 гаран насны иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байгаа. Тэдний шинжилгээг дахин лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах бөгөөд уг 24 цагийн дараа хариу гарна" гэв.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Дармаа “Өнөөдрийг хүртэл хурдавчилсан оношлуураар эерэг гарсан нэг ч тохиолдол PCR-аар батлагдаагүй байгаа. ДЭМБ-аас хурдавчилсан оношлуураар CoViD-19-ыг илрүүлэх шинжилгээг хийхийг зөвлөмж болгоогүй. Тиймээс бид сэжигтэй тохиолдлуудаас авсан тохиолдлуудад хоолойн болох хамрын арчдас авч PCR шинжилгээ хийж хариуг гаргаж байгаа” гэлээ.
Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй аж.
Б.Сайханзаяа
"Сонгдо" эмнэлгийн хоёр өвчтөний хариу эерэг гарсан |
|