Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
"Сонгдо" эмнэлэгт үйлчлүүлсэн хоёр иргэний лабораторийн шинжилгээний хариу ХАЛДВАРГҮЙ гарлаа
5 жил өмнө   1695

 Сонгдо эмнэлгээр үйлчлүүлж байсан хоёр иргэний лабораторийн /PCR/ шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй гарчээ. 

Өчигдөр тухайн иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарч байв. Гэхдээ түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй, шинэ коронавирусийг оношлох баталгаатай оношлуурт тооцохгүй байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байв.

Түргэвчилсэн оношлуурын талаар Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа хэлэхдээ "ДЭМБ энэхүү хурдавчилсан оношлуураар COVID-19-ийг илрүүлэх шинжилгээ хийхийг зөвлөмж болгоогүй, одоохондоо. Аль ч хурдавчилсан оношлуураар хийхийг зөвлөхгүй байна. Тэгэхээр бид сэжигтэй тохиолдлуудаас хамрын болон хоолойн арчдас аваад вирусийн геномын дараалал илрүүлэх PСR шинжилгээгээр л баталгаажуулж байгаа" гэлээ.

"Сонгдо" эмнэлэгт үйлчлүүлсэн хоёр иргэний лабораторийн шинжилгээний хариу ХАЛДВАРГҮЙ гарлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0