Нийслэлийн Онцгой комисс хуралдаж байна. Өнөөдрийн хурлаар Замын хөдөлгөөн болон түүний осол эндэгдэл, тарваган тахлын талаар хэлэлцэж байгаа юм. ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах дараах мэдээллийг өглөө.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд бэр гуйхаар очсон хүмүүст тэрхүү айл тарвага боож дайлжээ. Энэ үеэр тарваганы мах идсэн 15 настай хүү 40 хүрч өндөр хэмтэй халууран, тахлын сэжигтэй шинж тэмдэг илэрч аймгийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Шинжилгээний сорьцийг ЗӨСҮТ-д шинжилж байгаа аж. Мөн Баян-Өлгий аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Саяхан Ховд аймагт 6 настай хүүхэд үхсэн /буудуулж үхсэн/ тарвагаар тоглож байгаад арьсан дээр тууралт гарсан, өндөр хэмтэй халуурч байна гэх өгүүлэмжтэй байгаа учраас албаныхан ажиллаж байна. Гурван хоногийн өмнө Эмээлтийн постонд тарваганы гурван тулам хураагдсан. Манай улсад тарваган тахлын улмаас нас баралтын түвшин 39.6 хувьтай байдаг. Мөн сүүлийн 10 жилд 60 хүн халдвар авсан нь бүртгэгдэн 18 хүн нас бараад байгаа юм.
Нийслэл рүү орж ирэх 230 мянган автомашины хэд нь тахалтай тарвага нууж орж ирэхийг бид мэдэхгүй.
Энэ жил 51 мянган хүн тун вакциныг улс даяар тэр дундаа баруун аймгуудад, эрсдэлтэй бүлэгт буюу эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчид, ан хийдэг иргэдэд хийсэн. Дархлаажуулалт нь 100 хувь хамгаална гэсэн баталгаа байхгүй ба нэг жилийн хугацаанд үйлчилдэг онцлогтой.
Бэр гуйхаар ирсэн зочдоо тарваганы махаар дайлсны дараа сэжигтэй тохиолдол бүртгэгджээ |
|