Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвийн захирал Н.Цогбадрах мэдээлэл хүргэлээ.
Өнгөрсөн хоногуудад тарваган тахлын тохиолдлын дуудлага шил шилээ даран ирлээ. Ховд аймгийн Үенч суманд агнасан тарвагаар 6 настай хүүхэд тоглож байгаад арьсан дээр тууралт гарсан, өндөр хэмтэй халуурч байна гэх өгүүлэмжтэй байхад нь сорьц авч шинжлэхэд хариу сөрөг гарсан. Мөн эмнэлзүй болон түргэвчилсэн оношлуураар тарваган тахал өвчин биш болох нь тогтоогдсон.
Хамгийн их өвчлөлтэй байх магадлалтай тарвага хавханд орж, нохойд бариулж, буудуулдаг.
Ховд аймгийн Цэцэг суманд гарсан хоёр тохиолдлын нэг болох 27 настай хүний эмчилгээ үргэлжилж байгаа бол 16 настай хүүхдийн гурван удаагийн шинжилгээ сөрөг гарсан учраас эмчлэгдэж, эмнэлгээс гарсан.
Тарваган тахлаас сэргийлэх талаар ЗӨСҮТ, эрүүл мэндийн байгууллагууд анхааруулаад байгаа боловч иргэд махыг нь хэрэглэсээр байна. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын бэр гуйхаар бөөнөөрөө цугласан байхдаа тарвага алж идсэн байсан. Хоёр машинтай 10 гаруй хүн УБ-Эрдэнэт хотыг зориод явж байсан. Хэрэв энэ нь тарваган тахлын тохиолдол мөн байсан бол ямар их эрсдэлтэй, аюул дагуулах нь ойлгомжтой юм.
Хамгийн их өвчлөлтэй байх магадлалтай тарвага хавханд орж, нохойд бариулж, буудуулдаг. Хээр явахдаа тарваганы нүх дошноос хол байх, хүүхдээ тоглуулахгүй байх, нохойг уяатай байлгах, хот суурин газар руу тээвэрлэн орж ирэхгүй байхыг анхааруулж байна гэлээ.
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол 6 настай хүүхдийн шинжилгээний хариу СӨРӨГ ГАРЧЭЭ |
|