Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
ХӨСҮТ-д 74 иргэн эмчлүүлж байна
4 жил өмнө   591
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар коронавирусээр халдварласан 74 иргэн эмчлүүлж байна. Эдгээрээс 64 иргэний биеийн байдал хөнгөн, 10 хүн хүндэвтэр байгаа талаар  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 
 
Манай улсад гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн "COVID-19"-ын 287 тохиолдол бүртгэгдэж, 213 иргэн эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 42 хүн ажиглалт тандалтад байна. 
 
Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр 330 сорьцод шинжилгээ хийхэд  коронавирус илрээгүй байна. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байсан 7 хүн, энэ сарын 4-нд Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 253 иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэнгүй. 
 
 
 
Мөн Дорноговь аймгийн Ханги-Мандалын боомтоор нэвтэрсэн 24, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн  ачаа тээврийн 18 жолоочийн шинжилгээ халдваргүй гарчээ. Дархан-Уул аймагт тусгаарлааад буй 4 иргэн, ХӨСҮТ-өөс эдгэрч, сувилалд тусгаарлагдаж буй 24 иргэний хяналтын шинжилгээнд коронавирус илрээгүй байна. 
 
Ц.ОРГИЛ
ХӨСҮТ-д 74 иргэн эмчлүүлж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0