ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны долдугаар сарын 26-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 264 хүний сорьцоос шинжилгээ авахад, бүх хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Эдгээрийг нарийвчлан танилцуулъя.
-2020 оны долдугаар сарын 07-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 179 хүний гурав дах удаагийн давтан шинжилгээ,
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ,
-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээ,
-Ажиглах байранд тусгаарлагдсан 50 хүний давтан шинжилгээ,
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.
Монголд батлагдсан тохиолдол 288, эдгэрсэн хүн 218, одоо 70 хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 85 хүн эмчилгээ, тандалтад байгаа. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 64 нь хөнгөн, 6 хүн хүндэвтэр байна. Өнөөдөр өглөө ирсэн Франбурт-Улаанбаатар чиглэлээр ирсэн хүмүүсээс 4 хүнийг сэжигтэй гэж үзэж ХӨСҮТ-д тусгаарлаад байна ” хэмээлээ.
Д.Нямхүү: 264 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа |
|