Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
615 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
4 жил өмнө   644

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр наймдугаар сарын 4-нд нийт 615 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Монгол Улсын хэмжээнд шинэ коронавирусийн 293 тохиолдол батлагдсанаас 244 хүн эдгэжээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлаас сэргийлэхийн тулд халдвар авсан хүмүүсийг эрт илрүүлэхийг уриалж,  энэ хүнд цагийг эв нэгдэлтэйгээр даван туулахыг уриалсан. Мөн таваас долдугаар сард 103 оронд хийсэн судалгаагаар улс орнуудын 67 хувь нь гэр бүл төлөвлөлт буюу жирэмслэлтээс хамгаалах үйлчилгээ тасалдсан дүн гарсан.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 51 мянга, АНУ-д 49 мянган хүн шинээр халдвар авсан бол  хөрш ОХУ-д 5000 хүн, БНХАУ-д 109 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Цар тахлыг хяналтад авч дэлхий дахинд үлгэр жишээ болж байсан Япон, Австрали улсад дахин халдвар дэгдэж эхэллээ.  Тухайлбал, Япон улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 1239 хүн шинээр  халдвар авч, дөрвөн хүн эндсэн байна. Мөн хоёр халдвартай хүний гэрийн тэжээвэр  мууранд нь шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илэрсэн. Энэ нь гэрийн тэжээвэр муураас халдвар илэрсэн анхны тохиолдол болж байна" гэв.
615 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0