ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.Тэрээр "Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лабораториудад нийтдээ 1823 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 4-нд Нурсултан Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйн шинжилгээнээс коронавирус илэрлээ.
Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 314 боллоо. Үүнээс 307 нь эдгэрсэн нь 98 хувийн эдгэрэлттэй байна. Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, 3 нь 294 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан.
ХӨСҮТ-д өнөөдөр 7 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлэхэд 5 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр байна” гэв.
Ц.Оргил
Д.Нямхүү: Нурсултанаас ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ |
|