Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Коронавируст халдварын тохиолдол 285-аар нэмэгджээ
4 жил өмнө   607
Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр  285 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна. 
 
ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт 13 456 хүнд шинжилгээ хийжээ.
 
Шинээр илэрсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Завхан аймагт нэг, Баянхонгор аймагт нэг, Дорноговь аймагт хоёр, Төв аймагт хоёр, Орхон аймагт гурав, Дархан-Уул аймагт долоо, Архангай аймагт хоёр тохиолдол тус тус батлагджээ.
 
Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 5895 болж байна. 
 
Сүүлийн 24 цагт 97 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4044 болжээ. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 68.6 хувийг эзэлж байгаа юм.
 
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Төв, Увс, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний улмаас нийт 1391 хүн эмчлүүлж байгаагаас 1169 нь хөнгөн, 195 нь хүндэвтэр, 121нь хүнд, зургаан хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.
Коронавируст халдварын тохиолдол 285-аар нэмэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0