Монгол Улсад COVID-19 цар тахлын эрсдлийн түвшин “МАШ ӨНДӨР” гэж тархвар судлаачид, мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн ч хатуу хөл хорионоос татгалзлаа. Харин энэ өвчний эсрэг дархлаажуулалтын аяныг богино хугацаанд хийж хэрэгжүүлснээр эдийн засаг болоод эрүүл мэндээ хамгаалах алхам болно гэж Засгийн газрын зүгээс үзсэн юм.
Хоёрдугаар сарын 23-ны өдөр эхэлсэн дархлаажуулалтын ажлын явц эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд вакцины хоёр дахь тунгийн дархлаажуулалт эхлээд байна. Коронавирусийн халдвар тархалт огцом өссөн, ялангуяа нийслэл хот дахь тохиолдлын тоо асар хурдтай нэмэгдэж байгаа ч үүний эсрэг өндөр зохион байгуулалттай байж, вакцинжуулалтаа богино хугацаанд хийж дуусгахыг зорьж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 414,382 иргэн буюу нийт насанд хүрсэн хүмүүсийн 22.4 хувь нь вакцинд хамрагдаад байна. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 69 цэгт 150 багийн 1247 эмч, ажилтан ажиллаж, 26098 иргэнийг вакцинжуулжээ.
Орон нутагт нийт 41506 иргэнийг вакцинд хамруулаад байна.
-
Сэлэнгэ- 4852,
-
Дархан-Уул- 3152,
-
Орхон, Булган-1,52 иргэн өчигдөр вакцин хийлгэжээ.
Нийслэл хотод 400 мянга гаруй иргэд вакцин тариулсан байна |
|