ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
885 тохиолдлын 1 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байгаа бол
-
836 нь Улаанбаатар хотод,
-
48 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд 20 настай болон 61 настай хоёр эрэгтэй нас баржээ. Ингэснээр ний нас баралтын тоо 27 болж байна.
Сүүлийн 24 цагт 195 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 176 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 9,887 боллоо. Өнгөрсөн хугацаанд нийт 1,058 хүн гэртээ эмчлүүлж эдгэрээд байна. Халдварын улмаас 2,667 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
-
Хөнгөн 1,910
-
Хүндэвтэр 610
-
Хүнд 127
-
Маш хүнд 20 хүн байна.
ЭМЯ: 20 настай болон 61 настай хоёр эрэгтэй нас барлаа |
|