ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байгаа Их эмч Б.Болор-Эрдэнэ цахимаар оролцож, халдварын улаан бүсийн нөхцөл байдлыг танилцууллаа.
“Сүүлийн өдрүүдэд халдварын тоо буурахгүй байгаагийн улмаас ХӨСҮТ-ийн ачаалал нэмэгдэж байна. Мөн хүнд өвчтөний тоо ч өсөж байна. Өчигдөр 10 хүн байснаас хоёр нь нас барсан. Өндөр настай, дархлаа нь унасан хүмүүсийн биеийн байдал хүндрэх нь их байна. Өвчтөн хоёр уушгины хатгалгаатай үед биеийн байдал маш хүнд болж байна. Гэхдээ ямар нэгэн суурь өвчингүй, тамхи татдаггүй залуу хүн ч хүндэрсэн тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, хувь хүний дархлааны тогтолцоотой холбоотой тул яг ийм өвчинтэй хүн хүндрэнэ гэж хэлж болохгүй. Тиймээс иргэд хорио цээрийн хугацаанд гэр гэртээ байж, дэглэмээ барих нь туйлын чухал. Гадуур зайлшгүй гарах бол халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй. Монголчууд дур мэдэн эм ихээр хэрэглэдэг. Үүний улмаас эмийн хордлогод орох тохиолдол бий. Коронавирусээр халдварласан тохиолдолд ямар эм уух талаар зөвлөгөө авахыг хүссэн олон хүн байгаа. Хэрэв иргэнд халдварын шинж тэмдэг илэрсэн л бол шууд эмнэлгийн байгууллагад хандах ёстой” гэлээ.
Өндөр настай, дархлаа нь унасан хүмүүсийн биеийн байдал хүндрэх нь их байна |
|