Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Улаанбаатарт 1,039, орон нутагт 129 халдвар илэрлээ
4 жил өмнө   634
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
 
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 15,005 хүнээс шинжилгээ авах явцад 1,169 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 25,364 болж байна. 1,169 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол
 
1,039 нь Улаанбаатар хотод,
129 нь орон нутагт бүртгэгдлээ. 
 
 
Архангайд 79 хүн, Баян-Өлгийд 5, Баянхонгорт 22, Булганд 9, Говьсүмбэрт 21, Дархан-Уулд 142, Дорноговьд 1, Дорнодод 16, Дундговьд 35, Орхонд  93, Өвөрхангайд 31, Сүхбаатарт 77, Сэлэнгэд 49, Төв аймагт 168, Увсад 20, Ховдод 96, Хөвсгөлд 14, Хэнтийд 28 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 
 
Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 13,346 боллоо.
  • Хөнгөн 2,166
  • Хүндэвтэр 1,164
  • Хүнд 270
  • Маш хүнд 58 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4,942 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 8,600 орчим хүн гэрийн тусгаарлалтад байгаа.
 
Өнгөрсөн хоногт таван нас баралт/71, 36, 65 настай эрэгтэй, 93, 83 настай эмэгтэй/ бүртгэгдлээ. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.
 

Улаанбаатарт 1,039, орон нутагт 129 халдвар илэрлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0