Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Шүлсний оношлуур халдварыг эрт илрүүлнэ
4 жил өмнө   1000
Шүлсэнд SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээний ПГУ оношлуурыг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.
 
 “Манай судалгааны баг төсөл хэрэгжүүлж, энэхүү оношлуурыг бүтээсэн. Хамар залгиурын PCR  нь залгиурын шүүрэл дотор халдвар байгаа эсэхийг харин шүлсний оншлуур шүлсэнд тодорхойлдог арга юм. Шууд аргаар хамгийн багадаа вирусийн 6-12 хуулбар/урвал байхад илрүүлэх боломжтой. Үүнийг дотоодод болон Германд хийсэн туршилтаар баталгаажуулсан бөгөөд адилхан үр дүн гарсан. Гэтэл манай улсад хэрэглэж байгаа оношлуурууд вирусийн 100 хуулбар байхад илрүүлж байгаа. Тэгэхээр шүлсний оношлуур нь халдварыг эрт илрүүлэх давуу талтай гэдгээрээ онцлогтой. Түргэвчилсэн оношлуур бол вирусийн 100,000 хуулбар байхад илрүүлдэг. Шүлсний оношлуурын мэдрэг чанар 95 хувьтай байгаа бөгөөд эмнэл зүйн практик ашиглахад хангалттай” гэлээ. 
 
Энэхүү оношлуур нь:
 
1.       Сорьц авахад зайлшгүй эмнэлгийн мэргэжилтэн шаардлагагүй болох
 
2.       Сорьц авах үед алдаанаас үүдэх хуурамч сөрөг хариуг бууруулах
 
3.       Арчдас авах үед гарах халдвар авах эрсдэлийг арилгах
 
4.       Шинжилгээ өгч буй хүнд зовуурьгүй
 
5.    SARS-CoV-2 халдварыг харьцангуй эрт үед нь өндөр мэдрэг чанартай, нарийвчлал сайтай хурдан хугаацанд оношлох боломж бүрдэх
 
6.       Нэгж шинжилгээний үнэ өртгийг бууруулах
 
7.      Монголдоо өөрийн нөөц бололцоогоо ашиглан өөрийн оронд тохирсон оношлуурыг бүтээж туршиж нутагшуулах нь эдийн засгийн чухал ач холбогдолтой
 
8.     Клиникийн болон суурь судалгааны салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлж судалгааны үр дүнгээр олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд АШУҮИС-ийн нэрээр бүтээл гаргах зэрэг ач холбогдолтой юм.
Шүлсний оношлуур халдварыг эрт илрүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0